baigalmaa03
2016-11-16
tuya emcilgee

Ангилал: medeelel

Тархины хавдарын оношлогоо, эмчилгээ

brain_tumor_facts_imageОношлогоо

Гол үзлэг шинжилгээ:

Эмчийн ерөнхий үзлэг – биеийн ерөнхий байдлыг шинжлэн тогтооно.

Эмчийн мэдрэлийн тусгайлсан үзлэг – хавдрын улмаас биеийн рефлекс, булчин, мэдрэхүй зэрэгт үүссэн өөрчлөлтүүдийг илрүүлнэ.

СТ, MRI буюу компьютер томографи, соронзон резонанс-томографи шинжилгээ  –  хавдрын байршил, хэмжээ, тархины эдийн гэмтэл зэргийг илрүүлэх найдвартай аргууд

Биопси – хавдрын эсийн гарал үүслийг тогтоох зорилгоор хийнэ.

Нэмэлт шинжилгээ:

Нүдний угийн дуран: харааны мэдрүүлийн хөхлөгт хаван, харааны мэдрүүлийн хатингаршил зэрэг нь хавдрын байршил, үе шатаас хамааран илэрнэ.

ЭЭГ буюу тархины цахилгаан бичлэг – хавдар тархины гадарт ойр байрласан тохиолдолд хэсэг газрын биопотенциалын өвөрмөц бус өөрчлөлт илрэнэ.

Ялган оношлогоо

Хатуу хальсан доорхи цусан хураа, судасны цүлхэн, артери-венийн гажиг, буглаа, туберкулом, саркойдын мөхлөг, шимэгчийн уйланхай зэрэг эмгэгүүд гавлын дотоод даралт ихэсгэж ижил шинж тэмдэг илрэх учир эдгээр өвчнөөс ялган оношлоно.

Эмчилгээ

            Хавдрын төрөл,үе шат, түүний байршил, хэмжээнээс хамааран хавсарсан эмчилгээг хийнэ. Эмчилгээний төрлүүд:

Мэс засал: гол эмчилгээний нэг  боловч өвчтөний биеийн байдал болон хавдрын байршлаас хамааран мэс засал эмчилгээ хийгдэнэ.

Туяа эмчилгээ – рентген туяа, гамма туяа протоныг ашиглан хавдрын эсийг үхүүлэх зорилготой. Мэс засал эмчилгээний дараа болон мэс засал эмчилгээ хийх боломжгүй тохиолдолд хийгддэг.

Хими эмчилгээ – хавдрын эсийг үхүүлэх үйлчилгээтэй эмийн бэлдмэл. Мэс засал эмчилгээний дараа тархины хавдар дахисан тохиолдолд уг эмчилгээ хийгдэнэ.



Comments


Бичлэг: 5 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн


EZSHUIS em zui

Сүүлийн бичлэгүүд

. ажлын байрны дасгал
. шоколадтай торт хийх
. video1
. video
. tuya emcilgee
. tuya emcilgee
. oortoo anhaarah minii zowolgoo
. ӨӨРИЙГӨӨ эмчилэх арга
. goo saihan
. emnelegiin tohog tohooromj
. ӨӨРИЙГӨӨ эмчилэх арга
. emiig zow zohitstoi heregleh
. Ховордсон эмийн ургамал
. Мэдээлэл
. Зөвлөгөө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© baigalmaa03




:-)
 
xaax