baigalmaa03
2016-11-16
goo saihan

Ангилал: medeelel

Мэргэжлийн эмч зөвлөж байна: Сэвх, толбо, нөсөө гэж юу вэ?

Нийтлэлч: Кана
2014.01.04
|
51,815
Сайн байцгаана уу, Монголжингоо бүсгүйчүүдээ? Та бүхний санал хүсэлтийн дагуу сэвх, толбо, нөсөөний тухай мэдээлэл оруулж байна. Арьсны Өвчин судлалын Үндэсний төв-ийн арьс гоо заслын мэргэжлийн эмч О.Баярмаа-гаас ярилцлага, зөвлөгөө авлаа. Та бүхэн өөрт хэрэгтэй мэдээллээ авна гэж найдаж байна.
Сайн байцгаана уу, Монголжингоо бүсгүйчүүдээ? Та бүхний санал хүсэлтийн дагуу сэвх, толбо, нөсөөний тухай мэдээлэл оруулж байна. Арьсны Өвчин судлалын Үндэсний төв-ийн арьс гоо заслын мэргэжлийн эмч О.Баярмаа-гаас ярилцлага, зөвлөгөө авлаа. Та бүхэн өөрт хэрэгтэй мэдээллээ авна гэж найдаж байна.
 
-Сайн байна уу, Баярмаа эмчээ? Монголжингоо.мн-ээс явж байна. Би таниас бүсгүйчүүддээ зориулж зөвлөгөө авах гэсэн юм, болох болов уу?
 
-Сайн байна уу. Танай сайтын хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Бололгүй яахав.
 
-За тэгэхээр би өнөөдөр таниас нүүрний арьсан дээр гарсан сэвх, нөсөө, толбоны тухай мэдээлэл авах гэсэн юм. Ер нь СЭВХ гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
 
-Сэвх гэдэг бол арьсанд гарсан өөрчлөлт бөгөөд гоо сайхныг алдагдуудаг билээ. Сэвх, нөсөө, толбо гэдэг нь адил зүйлийг заасан хоёр өөр утгатай. Юу гэсэн үг вэ гэхээр сэвх болон нөсөө нь нүүрний арьсан дээр тархана. Харин толбо нь биеийн бүх хэсгээр гарах бүрэн боломжтой юм. Юунаас болж, яагаад үүсдэг вэ? гэхээр:
 
-Дааврын өөрчлөлтөөс
 
-Нарны хэт ягаан туяанаас. Хэт ягаан туяа нь арьсны меланоцит эсийг хэт их идэвхижүүлнээр бөөгнөрч мэнгэ үүсгэдэг. Меланоцит эс гэдэг нь өөрөө өвөрмөц шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг буюу арьсыг хортой хэт ягаан туяанаас хамгаалдаг.
 
-Арьсны буруу арчилснаас. Арьсанд хангалттай чийгшилт өгөөгүйн улмаас гэсэн үг л дээ.
 
-Жирэмсний үед буюу мөн л дааврын өөрчлөлтөөс
 
-Эмзэг арьстай бүсгүйчүүд саван, үнэртэй ус, гоо сайхны элдэв янзын бүтээгдэхүүн хэрэглэснээс болж
 
-Зарим бэлдмэлүүд буюу жирэмслэлтээс хамгаалах дааврын эм, зарим төрлийн витамин хэт хэрэглэснээс болдог. Эдгээр бэлдмэлүүд нь арьсны дархлааг бууруулдаг.
 
-За тэгвэл үүнийг яаж эмчилвэл зүгээр вэ? Зарим эмэгтэйчүүд гэр аргаар эмчлэх гэж их оролддог юм шиг санагдсан.
 
-Гэр аргаар эмчилж ер болохгүй. Оролдох тусам хүндэрч, томордог гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн эмч дээр өөрийн биеэр ирээд зөвлөгөө авч, лазераар эмчилж болдог. Сүүлийн үед лазераар эмчилж байгаа гэж зөвлөх байна. 
 
-Гэвч сэвх арилгах тоснууд байдаг шүү дээ. Тэгвэл эдгээр тосны тухайд?
 
-Элдэв янзын сэвх арилгах тос гадуур зардаг. Гэвч эдгээр бүтээгдэхүүн нь тухайн хүндээ таарах, таарахгүй гэж бий. Улам дордсон ч хүн байна. Тиймээс найдвартай арга бол лазер эмчилгээ.
 
 
 
-Хэрхэн сэвх, толбоноос урьдчилан сэргийлэх вэ?
 
-Урьдчилан сэргийлэх тухайд бол нарны тос хэрэглэх хэрэгтэй. Нарны тосыг ихэнхи бүсгүйчүүд хэрэглэж заншаагүй байдаг. Гадаа цас ороход бид баярлаад гадаа гардаг. Гэвч гарахаасаа өмнө гадаа нартай ч бай үгүй ч бай арьсаа хамгаалж нарны тос түрхэх хэрэгтэй. Халуун зунаар бол заавал түрхэх хэрэгтэй. Зөвхөн нүүр гэлтгүй, бүх биеийн арьсаа хамгаалж заншаарай гэж зөвлөх байна. Гэрээс гарахын өмнө 15-20 мин өмнө түрхээд гарах хэрэгтэй. 
 
-Өөр хамгаалах арга байдаг болов уу?
 
-Хооллолт болон дотор эрхтэн бас чухал. Аль болох зөв хооллолж өөрийн бие эрхтнээ эрүүл байлгавал та бүхэн урьдчилан сэргийлж чадна. 
 
-Лазер эмчилгээ гэсэн шүү дээ. Танай эмнэлэг арьсны төв эмнэлэг учраас эмчилнэ биз дээ?
 
-Мэдээж шүү дээ. Нэн түрүүнд эмч дээр ороод зөвлөгөө аваад, үзлэгт ороход гэмгүй. Үзлэгт ороход карт болон эрүүл мэндийн даатгалтай бол манай эмнэлэг үнэгүй үзэж өгнө. Дараа нь эмчилгээндээ ороод явж болно.
 
-Танд үнэхээр их баярлалаа. Манай бүсгүйчүүд тодорхой мэдээлэл авсан гэдэгт найдаж байна. Таны ажил, амьдралд өндөр амжилт хүсье!
 
-Танай хамт олонд ч гэсэн өндөр амжилт хүсье!
 
 


Comments


Бичлэг: 9 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн


EZSHUIS em zui

Сүүлийн бичлэгүүд

. ажлын байрны дасгал
. шоколадтай торт хийх
. video1
. video
. tuya emcilgee
. tuya emcilgee
. oortoo anhaarah minii zowolgoo
. ӨӨРИЙГӨӨ эмчилэх арга
. goo saihan
. emnelegiin tohog tohooromj
. ӨӨРИЙГӨӨ эмчилэх арга
. emiig zow zohitstoi heregleh
. Ховордсон эмийн ургамал
. Мэдээлэл
. Зөвлөгөө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© baigalmaa03




:-)
 
xaax